ХЭРЭГ: Эмэгтэйн амь насыг хөнөөсөн эрэгтэйн дүрс, бичлэг камерт бичигдэж үлджээ

ХЭРЭГ: Эмэгтэйн амь насыг хөнөөсөн эрэгтэйн дүрс, бичлэг камерт бичигдэж үлджээ

Есдүгээр сарын 15-ны өдөр Сэлбэ голын эрэг орчимд эмэгтэй хүний зэрэмдэглэн орхисон цогцос байсан тухай мэдээлэл цацагдсан байдаг. Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутагт байрлах Сэлбэ голын эргээс 48настай эмэгтэйг хүчирхийлэн, зодож амь насыг нь бүрэлгээд зугтсан аймшигт хэрэг гарсан байдаг. 

-ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ АМИЙГ ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР БҮРЭЛГЭЭД
ЗУГТСАН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА-

Цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиж шалгахад эмэгтэйн биед олон тооны ил харагдах шарх зодуулсны улмаас үүссэн байсан бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртөн, нүцгэн байдалтай  амьсгал хураасан байжээ.  

Урьдчилсан шалгалтаар амь хохирогч нь тус дүүрэгт оршин суух хаягтай, 48 настай О болох нь тогтоогдсон байна. Амь хохирогч баруун чихний орчим шархтай, зүүн буглаг зүүн мөрөнд олон тооны шарх үүсэн байсан ба хүчиндүүлсний улмаас их хэмжээний цус алдсан байдалтай байсан аж. Цагдаагийн албан хаагчид хэргийн газраас 40 кадр зураг авч, эд мөрийн баримтаар нэг ширхэг архины шил, гурван ширхэг шар айрагны лааз, цаасан аяга зэргийг хураан авч, шинжилж байгаа аж. Мөн хохирогчийн өмсөж явсан хувцсыг олж, хураан авчээ. 

Түүнчлэн дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар албаныхан мэдээллээ. Учир нь тус хэргийг үйлдсэн этгээд өндөр, туранхай эрэгтэй хүн үйлдсэн байж болзошгүй нь ойролцоох камерын бичлэгт үлдсэн тухай албан бус эх сурвалж мэдээлэлж байгаа юм. Иймд энэхүү аймшигт хэрэг үйлдсэн этгээдийг хэн гэдгийг нь олж тогтоосон бөгөөд цагдаагийн алба хаагчид улс орон даяар шуурхай эрэн сурвалжилсаар байгаа аж. 

Энэхүү хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Нийслэлийн Цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч нар шалгаж байгаа аж. 

-ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД
ХАНДАН МЭДЭЭЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
-

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Сүхбаатар дүүрэгт гарсан хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-2019 оны есдүгээр сарын 15-ны өдөр 9цагт цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Сэлбэ голын ойролцоо эмэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хэргийн газарт очиж ажилласан. Урьдчилсан байдлаар бол хохирогчийн хэн болохын тогтоосон. 48 настай эмэгтэй байсан. Хэргийн газрын үзлэгээр гаднын нөлөөтэй нас барсныг тогтоосон байгаа. Нийслэлийн цагдаагийн удирдах газар Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллаж байна. Иргэдэд хандаж хэлэхэд тухайн гэмт хэргийн талаар мэдээлэл болон харсан үзсэн гэрч байх юм бол цагдаагийн байгууллагад яаралтай хандаж бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.