УИХ-ыг тараах бичигт таван гишүүн нэмж гарын үсэг зурвал УИХ-д өргөн барина гэв

УИХ-ыг тараах бичигт таван гишүүн нэмж гарын үсэг зурвал УИХ-д өргөн барина гэв

МАН-ын бүлгийн гишүүд бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийнхээ албан бланк дээр УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Уг ажлыг МАН-ын генсек Д.Амарбаясгалан гардан явуулж буй бөгөөд гишүүдийг нэг, нэгээр нь дуудан уулзаж гарын үсэг зуруулж байгаа юм. Тэрбээр гарын үсэг зураагүй гишүүдтэй тойрог амлах байдлаар ярилцаж байгаа аж.

-Ц.НЯМДОРЖ: ЯМАР НҮҮРЭЭРЭЭ АРД ТҮМНИЙ ӨМНӨ ОЧИХ ЮМ-

Энэ талаар тус бүлгийн нэгэн гишүүн “Гишүүдийг нэг, нэгээр нь дуудах шаардлагагүй гэж бодож байна. Ноцтой асуудал биш шүү дээ. Тиймээс шууд МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлээд гишүүдийнхээ саналыг авч болох байсан. Миний хувьд УИХ-ыг тараахыг дэмжиж  гарын үсэг зурсан. Өнгөрсөн өвөл УИХ хуралдаж чадахгүй хоёр сар болоход л би энэ УИХ-ыг чадамжгүй болсон гэж дүгнэсэн” гэлээ.

Өчигдөр 18.00 цагийн байдлаар УИХ-ыг тараах бичигт нийт УИХ-ын 47 гишүүн гарын үсэг зурсан байсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Тэгэхээр гишүүд идэвхтэй гарын үсгээ зурж байна хэмээн дүгнэхээр байна. Нийт 52 гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барих хуультай. Үргэлжлүүлэн МАН Бага хурлаа хуралдуулна. Мөн Удирдах зөвлөл, бүлгийн хурал, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Тэгэхээр УИХ-ыг тараах бичгийг МАН ирэх долоо хоногоос УИХ-д өргөн барих болов уу гэсэн таамаг байна. Тэр үед хэн, ямар итгэл үнэмшилтэй  байгаа нь харагдана.

-Ж.ЭРДЭНЭБАТ УИХ-ЫГ ТАРААХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ-

УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн барьсан тохиолдолд түүнийг ажлын долоо хоногийн дотор хэлэлцэж, хэлэлцэж эхэлснээс долоо хоногт багтаан эцэслэн шийдвэрлэх дэгтэй. Хэрвээ УИХ тарахыг гишүүдийн олонх дэмжвэл тэд дараагийн УИХ-ын сонгуулийг товлон зарлана. Тэр нь УИХ-ын ээлжит бус чуулган бөгөөд санал авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө товлох хуультай юм.

Залуу гишүүдийн олонх энэ санаачилгыг дэмжиж байгаа бол Ц.Нямдорж М.Энхболд, Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүдээс “нам булшлах гэлээ” хэмээн тэднийг зандарч саналаасаа буцахыг шаардаж яваа аж. Тухайлбал, Ц.Нямдорж сайд “Ямар нүүрээрээ ард түмний өмнө очих юм” хэмээн хэлж нэлээн уурлажээ.

УИХ-ыг тараахыг өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр удаа хэлж УИХ-ын гишүүн АН-ынхан болон гишүүн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн нарын 20 орчим гишүүн УИХ-ыг тараахаар гарын үсэг зурж байсан удаатай.   Энэ удаад ч Ж.Эрдэнэбат тэргүүтэй  27 ийн бүлгийн гишүүд идэвхтэй зурцгаасан байна. Уг бичигт гишүүд 27/33 ийн бүлгээрээ хуваагдалгүй УИХ-ыг тараахыг дэмжиж гарын үсэг зурсан талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ удаагийн /2016-2020 он/ парламентыг хугацаанаас нь өмнө тараах нь зөв үү?

Нийт: 7 саналтай

Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Батэрдэнэ өөрийн твиттер хуудастаа