“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа ӨНӨӨДӨР эхэллээ

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа ӨНӨӨДӨР эхэллээ

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор явагдах энэ жилийн “Намрын ногоон өдрүүд”  өнөөдөр эхэлж, энэ сарын 24-ний өдөр өндөрлөх ажээ. Уг өдөрлөг өмнөх жилүүдээс өвөрмөц хэлбэрээр номинаци олонтой болох юм байна.

Тухайлбал хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг “Шинэ төрлийн шилдэг бүтээгдэхүүн”, “Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн”, “Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн”, “Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн”, “Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн” зэрэг номинацаар зохион байгуулахаар болжээ.

Мөн “Алтан намар” үзэсгэлэн худалдааны үеэр “Зохион байгуулалт сайтай оролцсон аймаг”, дүүрэг, сум, шинэ сортын ногоо нутагшуулсан ногоочин хамгийн олон төрлийн  ногоо борлуулсан  ногоочин, эрүүл төмс борлуулсан ногоочин, шилдэг жимсчин, шилдэг хоршоо, АА-н нэгж, зохион байгуулалт сайтай  оролцсон төсөл, олон улсын байгууллагыг  тодруулах юм.

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд ямар нэгэн зуучлагчгүйгээр шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа жил жилийн “Намрын ногоон өдрүүд”-ээс онцлогтой аж.

“Мишээл ЭКСПО” төвд зохион байгуулагдах  энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож буй юм.