Б сорьцийн шинжилгээ өгсөн бөхийн хариу ирээгүй байна

Б сорьцийн шинжилгээ өгсөн бөхийн хариу ирээгүй байна

Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос журмын дагуу аварга Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасч, Э.Оюунболдод тавын даваанаас хойш унасан бөхчүүдэд цол чимгийг нь нэмж олгох шийдвэр гаргасан.

Энэ шийдвэрээ Баяр наадам зохион байгуулах үндэсний хороонд есдүгээр сарын 02-нд хүргүүлсэн. Баяр наадам зохион байгуулах хорооны тогтоолоор тухайн бөхийн барилдах эрхийг нь хасах бөгөөд цол хураах асуудлыг хорооноос Ерөнхийлөгчид уламжилдаг журамтай.

Тэгвэл Бөхийн салбар хорооноос Баяр наадам зохион байгуулах хороонд хүсэлт хүргүүлээд аль хэдийн 16 хоносон байхад ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Түүнчлэн Б сорьцын шинжилгээ өгсөн нэг бөхийн шинжилгээний хариу мөн л одоо хүртэл ирээгүй байгаа аж. Б сорьцын шинжилгээ өгсөн бөхийн шинжилгээний хариу ирмэгц Бөхийн салбар хороо дахиад хуралдах юм байна.