ВИДЕО: “Эх орондоо л очихсон” баримтат кино олон нийтэд ганцхан удаа цацагдана

ВИДЕО: “Эх орондоо л очихсон” баримтат кино олон нийтэд ганцхан удаа цацагдана

Найруулагч Г.Золжаргалын “Zoljargal and Son” продакшны хамт олон бүтээсэн “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино нээлтээ хийлээ.

Тодруулбал, “Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын санаачилгаар бүтсэн  тус баримтат кинонд цар тахлын үед гадаадад гацсан, эрх нь зөрчигдсөн, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амссан Монгол хүмүүсийн бодит түүх болоод  аав ээж, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадалгүй үүрд хагацсан, өвдсөн, ялгаварлан гадуурхагдсан гээд олон тохиолдлын эздээс гадна хүний нутагт бие биенээ дэмжиж тусалсан монголчуудын түүх багтсан аж.

Уг бүтээлийг олон нийтэд ганцхан удаа үзүүлсэн бөгөөд цаашид сошиал болон IPTV зэрэг сувгаас үзэх боломжгүй аж. Учир нь хүний эрхийн асуудлыг хөндсөн бүтээл болохын хувьд олон улсын кино наадмуудад өрсөлдүүлэх зорилготой гэжээ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө