ЭМЯ: Дотоодод 995, зөөвөрлөгдөн орж ирсэн 45 тохиолдол батлагдаж, хоёр иргэн эндлээ

ЭМЯ: Дотоодод 995, зөөвөрлөгдөн орж ирсэн 45 тохиолдол батлагдаж, хоёр иргэн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын нийт 1040 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал,

  • 697 нь Улаанбаатарт
  • 298 нь Орон нутагт
  • 45 нь зөөвөрлөгдөн тохиолдол бүртгэгджээ.

Одоогоор халдварын улмаас 3547 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 8111 иргэн байна.

Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 гаруй насны хоёр иргэн энджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ЭМЯ