2022 оны өвлийн олимпын бэлэг тэмдгийг танилцууллаа

2022 оны өвлийн олимпын бэлэг тэмдгийг танилцууллаа

Манай урд хөрш БНХАУ-д 2022 онд болох Өвлийн олимпын наадмын албан ёсны бэлгэ тэмдгээр хулсны баавгайг сонгож, “Bing Dwen Dwen” гэж нэрлэсэн талаар танилцууллаа. Мөн өвлийг илэрхийлэгч гол элемэнтүүдийн нэг болсон мөсөөр хулсны баавгайг хувцаслажээ. 

Өвлийн олимпын наамдын бэлгэ тэмдгийн загварыг гаргахын тулд Бээжин хотын Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо 2018 оны наймдугаар сард дэлхий даяар тэмцээн зохион байгуулсан байна. Энэхүү тэмцээнд нийт 5816 бүтээл ирүүлснээс 10 бүтээлийг энэ оны нэгдүгээр сард шалгаруулж, тэдгээрийн дундаас “Bing Dwen Dwen”-ийг сонгожээ.