ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 1010 хүнээс коронавирус илэрч, хоёр хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 1010 хүнээс коронавирус илэрч, хоёр хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1010 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр илэрсэн халдварын

  • 771 нь Улаанбаатар хотод,
  • 231 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Одоогоор улсын хэмжээнд 3,846 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 9281 хүн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Мөн хугацаанд халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 1999 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.