Б.Ууганбаяр: Хоолой хатах, хуурай болон цэртэй ханиалгах шинж тэмдэг илэрч байвал түргэвчилсэн шинжилгээ ч болов өгөөд үзээрэй

Б.Ууганбаяр: Хоолой хатах, хуурай болон цэртэй ханиалгах шинж тэмдэг илэрч байвал түргэвчилсэн шинжилгээ ч болов өгөөд үзээрэй

Өнгөрсөн Баасан гараг/2022.01.06/-т гадаадаас ирсэн 12 иргэний сорьцод коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн гэдгийг ЭМЯ мэдээлсэн. Мөн өчигдөр/2022.01.09/ салбарын сайд мэдээлэл хийж дотоодод Омикроны таван тохиолдол батлагдсан талаар мэдэгдсэн билээ.

Тэгвэл ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлсэн байна. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “толгой өвдөх, хоолой хатах, хоолой сөөнгөтөх, бөгшүүлж ханиалгах, хуурай эсвэл цэртэй ханиалгах гэх мэт шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн ч болов шинжилгээ өгөөд үзээрэй. Гадаадад Омикроны шинж тэмдэг ийм байна гэнэ шүү. Ханиад гэж явж байгаад хүндрүүлэх эрсдэлтэй шүү” гэжээ.