Д.Сумъяабазарын "МЭДРЭМЖГҮЙ" орлогч утаа ихэссэнд иргэдийг буруутгав

Д.Сумъяабазарын "МЭДРЭМЖГҮЙ" орлогч утаа ихэссэнд иргэдийг буруутгав

Нийслэлийн хэмжээнд утаа болон агаарын бохирдлын түвшин өмнөх жилээс 25-40 хувиар өссөн талаар албаныхан мэдэгдсэн. 

Утаа ихэссэн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын орлогч Д.Ихбаяр байр, сууриа илэрхийлэхдээ “Сайжруулсан шахмал түлш хямд байгаа учраас иргэд ихээр авч, түлж байгаа нь агаар бохирдуулж байна” гэж мэдэгдсэн нь олны дургүйцлийг хүргээд байна. 

Д.Ихбаярын хувьд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, БГД-ийн НАМЗХ-ны тэргүүнээр тус, тус ажилладаг. Ташрамд дурдахад, тэрбээр жүжигчин Б.Мишээлийн нөхөр юм.