“II болон III тунгаа хийлгээд ГУРВАН САР өнгөрсөн бол Омикроноор өвчлөх эрсдэл 100 хувь”

“II болон III тунгаа хийлгээд ГУРВАН САР өнгөрсөн бол Омикроноор өвчлөх эрсдэл 100 хувь”

Өнөөдөр/2022.01.10/ Эрүүл мэндийн сайдын зөвлө О.Батбаяр коронавирусийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр тэрбээр “Өмнө нь огт вакцин хийлгээгүй ч өвчлөхгүй байсан иргэд Омикроны давлагааны үед 100 хувь өвчлөх эрсдэлтэй. Мөн 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь. Түүнчлэн халдвараар өвчилснөөс хойш вакцин хийлгээгүй бол мөн Омикрон хувилбараар өвчлөх эрсдэл бий. Учир нь тусаад эдгэрсний дараа тогтсон дархлаа Омикрон хувилбар хангалттай хамгаалж чадахгүй.Харин өвчилсний дараа вакцин хийлгэсэн буюу хайбрид дархлаатай болсон иргэд Омикроны давлагаанаас маш сайн хамгаалагдаж байгаа гэх мэдээлэл байна.