ВИДЕО: БНСУ-д баригдаж байсан орон сууцны барилга нурж, осол гарчээ

ВИДЕО: БНСУ-д баригдаж байсан орон сууцны барилга нурж, осол гарчээ

Өнөөдөр /2022.01.11/ 15:45 цагийн орчимд БНСУ-ын Гуанжү хотод баригдаж байсан орон сууцны нэг хэсэг нь нурж, осол гарчээ.

Тус ослын улмаас гурван хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд барилгын талбайн ойролцоо зогсож байсан 10 орчим машин барилгын хананд дарагдаж, эвдэрсэн байна. Одоогоор цаашид ч тус барилга нурах эрсдэлтэй тул онцгой байдлын алба бэлэг байдалд шилжсэн байгаа аж.

Нурсан хэсэг нь уг байрны 23-34 давхрын гадна хэсэг бөгөөд мөн барилгын эргэн тойронд өндөр хүчдэлийн шугам тасарсан тул барилгын талбайн ойролцоох 39 айлын цахилгаан тасарч, KEPCO компани яаралтай сэргээн засварлах ажлыг хийж байна гэжээ. Харин шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа талаар орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

ВИДЕО:




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө