Намрын чуулган энэ сарын 27-ны өдөр завсарлана

Намрын чуулган энэ сарын 27-ны өдөр завсарлана

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн оны аравдугаар сарын 01-ны өдөр эхэлсэн. Тэгвэл энэ сарын 27-ны өдөр завсарлахаар байна. 

Намрын чуулганаар нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан бөгөөд хуулийн дагуу хэлэлцэж баталсан юм. 

Мөн Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Актив удирдлагын компанийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.