ГХЯ: Казахстанд саатуулагдаад байсан монгол иргэн Д-г сулласан

ГХЯ: Казахстанд саатуулагдаад байсан монгол иргэн Д-г сулласан

Казахстан Улсын Алматы хотын цагдаагийн байгууллагад саатуулагдаад байсан Монгол Улсын иргэн Д өчигдөр суллагдсан талаар ГХЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, тус хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон учир ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь Консулын газарт мэдэгдэж, туслалцаа хүссэн байдаг. Мэдээллийн дагуу ЭСЯ, Консулын газрын зүгээс Казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавьж ажиллахад Монгол Улсын иргэн Д нь Казахстан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан байсан юм. Харин өчигдөр /2022.01.13/ түүнийг цагдаагийн байгууллагаас суллажээ.