Харааны бэрхшээлтэй сурагчдад 3D принтерээр бүтээсэн монтаж бэлэглэжээ

Харааны бэрхшээлтэй сурагчдад 3D принтерээр бүтээсэн монтаж бэлэглэжээ

БНСУ-ын Тэгү хотын харааны бэрхшээлтэй сурагчдад 3D принтерээр хийсэн онцгой зургийн цомогтой болцгоожээ.

Тодруулбал, тус хотын тусгай хэрэгцээт боловсролын "Гуанмён" сургуулийн төгсөлтийн баярт 3D принтерээр бүтээсэн монтаж сурагчдад бэлэглэсэн байна. Цэцэрлэгээс хойш найман жил хамт байсан хүүхдүүд толгойдоо үргэлж төсөөлж байсан ангийн найзынхаа царайг хүрч мэдэрч болох ба хүрэх үед найзынх нь дуу хоолой ч мөн сонсогдох аж. Мөн царай болгоных нь доор брайл үсгээр нэрийг нь бичиж өгсөн гэжээ.