Хойд Солонгосын бүлэглэл 400 сая ам.доллартай тэнцэх криптовалютыг хакердаж авчээ

Хойд Солонгосын бүлэглэл 400 сая ам.доллартай тэнцэх криптовалютыг хакердаж авчээ

Хойд Солонгосын хакерууд 2021 онд криптовалютын платформд долоон удаагийн халдлага үйлдэж, 400 сая ам.долларын үнэ бүхий дижитал хөрөнгө “хулгайлсан” талаар Блокчейн шинжилгээний компани “Chainalysis” саяхан гаргасан тайландаа дурджээ.

Халдлагыг Хойд Солонгосын тагнуулын ерөнхий товчооны хяналтад байдаг “Лазарус” гэж нэрлэгддэг хакерын бүлэглэл үйлдсэн байх магадлалтай гэж таамаглаж байгаа аж. “Лазарус” нь ихэвчлэн хөрөнгө оруулалтын пүүсүүд болон төвлөрсөн биржүүдийг “онилдог” бөгөөд 2014 онд олон улсын банкны харилцагчийн дансыг хакердсан хэрэг, мөн “Sony Pictures”-д хийсэн кибер халдлагад оролцсон гэж буруутгагддаг.

“Chainalysis”-ийн тайланд дурдсанаар 2020-2021 онд Хойд Солонгосын хакеруудын тоо 4-7 болж өссөн байна. Мөн үүнийгээ дагаад хакеруудын хууль бусаар олсон ашиг 40 хувиар өсжээ. Гэвч Хойд Солонгосын талаас хакеруудтай холбоотой асуудлыг байнга үгүйсгэсэн байр суурьтай байгаа юм. Харин НҮБ-ын зөвлөлөөс Пхеньяныг олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө дэмжих зорилгоор хакеруудыг ашигласан гэж буруутгажээ.

Эх сурвалж: ВВС




Улаанбаатарт 22 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө