УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн төрсөн өдөр өнөөдөр тохиож, тэрээр 60 нас хүрчээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн төрсөн өдөр өнөөдөр тохиож, тэрээр 60 нас хүрчээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн төрсөн өдөр өнөөдөр /2022.01.15/ тохиож өдгөө 60 нас хүрч  байгаа ажээ. Тэрээр 1962 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр мэндэлсэн байна.

Д.Сарангэрэл нь Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль 1979 онд, ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр 1983 онд, ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг 1990 онд сэтгүүлч мэргэжлээр тус тус төгсчээ.Тэрбээр 1982-1985 онд Мэдээлэл, Радио, Телевизийн улсын хорооны харьяа Гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор, 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор, 1995-1996 онд "ММ" агентлагийн захирал, 1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор, 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал, 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор, 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал, 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албыг хашжээ.