Н.Батсуурь нарын оролцсон бөхийн барилдаан үргэлжилж чадахгүй болсон тул барилдааныг зогсоолоо

Н.Батсуурь нарын оролцсон бөхийн барилдаан үргэлжилж чадахгүй болсон тул барилдааныг зогсоолоо

Өнөөдөр /2022.01.16/ “Жем интернэшнл” группийн нэрэмжит, “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх”барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдаж байгааг зарим бөхчүүд эсэргүүцсэн тул, барилдаан цааш үргэлжилж чадахгүй удаашраад байсан.

Харин Улсын арслан Р.Пүрэвдагва уучлал хүсээд Бөхийн өргөөг орхисон бол, Н.Батсуурь тэгээгүй юм. Учир нь түүнийг “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” барилдаан бүртгэн барилдуулж болно гэсэн бичгийг МҮБХ-ноос гаргасан байгаа юм. Иймд тэрээр Бөхийн өргөөний дэвжээнд хэсэг бөхчүүдийн хамт гарч ирэн, эсэргүүцлээ илэрхийллээ. Харин МҮБХ-ны Ерөнхийлөгч Ц.Магалжав, “нийт бөх сонирхогчид болон Жем интернэшнл компанийн хамт олноос уучлал хүсээд, тус барилдааныг зогсоож байна” гэж мэдэгдлээ.