Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа сар шинийн баярын өмнө 13 дахь сарын цалин олгоно

Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа сар шинийн баярын өмнө 13 дахь сарын цалин олгоно

Эрдэнэт үйлдвэр 2021 онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудаа энэ онд үргэлжлүүлж, дуусгахын зэрэгцээ төлөвлөгөөт төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэх талаараа мэдэгдлээ.

Тухайлбал, Ус хангамжийн цехийн 3-р шугамын өргөтгөл, Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэр, Мөчлөгт урсгалт тээврийн технологийн төсөл, Ногоон хөгжлийн төв, “Эрдэнэт” соёл спортын цогцолбор зэрэг ажлуудаа дуусгана.

Мөн Монголчуудын уламжлалт цагаан сар, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ жилийн хувьд эрт тохиож байгаа тул өнгөрсөн жилийн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтээ дүгнэж, тайлангаа энэ сард багтаан хэлэлцэнэ.Харин сар шинийн баярын өмнө уламжлал ёсоор үйлдвэрийн хөдөлмөрийн аваргуудаа тодруулж, ажилтнууддаа 13 дахь сарын цалин олгоно гэжээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө