Замын цагдаа ядарч унаагүй, зөрчил гаргасан жолоочид мөргүүлжээ

Замын цагдаа ядарч унаагүй, зөрчил гаргасан жолоочид мөргүүлжээ

Өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд “Ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч ядраад, ухаан алдаж унасан” гэх тайлбартай  зураг цацагдсан.

Энэ дагуу бид тодруулахад, “Өчигдөр 18:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил гаргасан автомашины жолоочийг тус дүүргийн цагдаагийн алба хаагч н.Бөхболд зогсоон торгожээ.

Улмаар автомашины улсын дугаар болон бичиг баримтыг хураан авах үед зөрчил гаргасан жолооч цагдаагийн алба хаагчийг машинаараа мөргөн газар унагасан байна." Цагдаагийн алба хаагчийг үзлэг шинжилгээнд хамруулж биед нь ямар хэмжээний хохирол учруулснаас шалтгаалан тухайн жолоочид хариуцлага тооцох аж. 

Харин иргэд, олон нийт “Цагдаа ядраад унасан уу, тээврийн хэрэгсэлд дайруулж унасан уу” гэж гайхацгааж байсан билээ.

У.УРАНЦЭЦЭГ