МИАТ Улаанбаатар-Бангкок, Пукет хот чиглэлийн тийзийн үнийн талаар тайлбар хийв

МИАТ Улаанбаатар-Бангкок, Пукет хот чиглэлийн тийзийн үнийн талаар тайлбар хийв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэл болон Улаанбаатар-Пукет-Улаанбаатар тийзний үнэ нэмэгдсэн талаар мэдээлэл явсан юм. 

Энэ талаар МИАТ ТӨХК-аас тайлбар хийлээ. "Тийзний үнэ 4-5 сая төгрөгийн үнэ нь захиалгат нислэг авсан аялал жуулчлалын компаниудын багц үйлчилгээ (зочид буудал, эрүүл мэндийн даатгал, PCR тестийн үйлчилгээ, унаа гэх мэт) орсон үнэ болно. Мэдээллээ зөв ойлгоогүйгээс бусдад буруу мэдээлэл ихээр тарааж байгаад харамсаж байна. Тайланд улс нь Ковид-19-ийн тархалтаас сэргийлэх үүднээс дотооддоо хорио цээрийн дэглэмтэй байгаа бөгөөд орон нутаг дотроо аялахад хязгаарлалттай байгаа. Зочид буудалд 7 хоног байрлах хугацаандаа 2 удаа PCR шинжилгээ өгнө. Шинжилгээий хариу сөрөг гарсан тохиолдолд орон нутагт зорчих эрхтэй" гэжээ.

 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө