Алматы хотын жагсагчид моргоос 41 хүний цогцосыг хулгайлжээ

Алматы хотын жагсагчид моргоос 41 хүний цогцосыг хулгайлжээ

Казахстаны нөхцөл байдал дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Газын үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал хүчээ авч тус улсад эмх замбараагүй байдал үүсгэсэн.

Тэгвэл өчигдөр /2022.01.16/ Алматы хотын Цагдаагийн газрын дарга Канат Таймерденов тус улсын хамгийн том хотод болсон олон нийтийн эсэргүүцлийн үр дагаврын талаар мэдэгджээ, Тэрбээр “Эсэргүүцлийн жагсаалын үеэр хэд хэдэн бууны дэлгүүр рүү нэгэн зэрэг халдлага үйлдэж, 1347 зэвсэг хулгайлсан байна.

Жагсагчид нас барсан болон шархадсан хүмүүсийг дагуулан авч явж байгаа бөгөөд түүгээр ч барахгүй тэд цогцос хадгалах газарт долоон удаа халдлага үйлдэж, 41 цогцос хулгайлсан байна” гэжээ.

Мөн 2000 орчим байшин, объект хохирсон бөгөөд эдгээр хэрэгт 405 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 249 хүнийг цагдан хорьсон байгаа гэв.