Улаанбаатарын агаарын чанартай холбогдуулж Н.Уртнасан нарын БОАЖЯ-ны удирдлагуудыг багаар нь ЧӨЛӨӨЛЛӨӨ

Улаанбаатарын агаарын чанартай холбогдуулж Н.Уртнасан нарын БОАЖЯ-ны удирдлагуудыг багаар нь ЧӨЛӨӨЛЛӨӨ

Засгийн газрын ээлжит бус хурлыг өнөөдөр /2022.01.17/ 12:30 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарлаж, Улаанбаатар хотын агаарын чанар муудсан асуудалтай холбогдуулж, БОАЖ-ын сайд Н.Уртнасан тэргүүтэй тус яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Тодруулбал, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр,  тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Тус яамны үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан түр хариуцах ажиллах ажээ.