ФОТО: “Их хурд”-д унасан хүлэг нь түрүүлсэн гурван хүүхдэд амласан байраа бэлэглэлээ

ФОТО: “Их хурд”-д унасан хүлэг нь түрүүлсэн гурван хүүхдэд амласан байраа бэлэглэлээ

Өнөө жилийн “Их хурд” уралдааны азарга, их нас, шилмэл морины уралдаанд унасан хүлгээ түрүүлгэсэн гурван хүүхдэд ММСУХ-ноос байр бэлэглэхээ амласан билээ. Тэд амласандаа хүрч, хурдан морь унадаг гурван хүүхэд байрандаа орлоо.

“Их хурд- VIII” уралдааны хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хурдан хээр азаргыг унаж түрүүлгэсэн Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр сургуулийн 3б ангийн сурагч Буян-Оршихын Энхбаяр хүүд СХД-ийн 20 дугаар хороонд байрлах 69А байранд 1 өрөө байр бэлэглэв.

Мөн их насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат МУТМУ Т.Галбадрахын бор морийг унаж, түрүүлгэсэн ХУД-ийн Өлзийт хорооллын 59 дугаар сургуулийн 4А ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүүд СХД-ийн 20 дугаар хороонд байрлах 69А байранд 1 өрөө байр байрны түлхүүр гардууллаа.

Шилмэл морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Чимэдбавуугын Хүрэн халзан азаргыг унаж түрүүлгэсэн Хөвсгөл аймгийнТөмөрбулаг сумын уугуул Мөрөн сумын 4а ангийн сурагч Пүрэвбатын Эрдэнэбат хүүд ХУД-ийн 5 дугаар хороонд байрлах Шинэ сууц байрны 34 тоот 1 өрөө байр бэлэглэв.

Монгол Улсын Тод манлай уяач, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал ивээн тэтгэж, Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагын хамт  гардуулан өгчээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө