ШӨХТГ: Замын-Үүдээс тээвэр хийж буй жолооч нарыг хэт өндөр үнэ тогтоохгүй байхыг анхааруулж байна

ШӨХТГ: Замын-Үүдээс тээвэр хийж буй жолооч нарыг хэт өндөр үнэ тогтоохгүй байхыг анхааруулж байна

Энэ оны нэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн хилийн 0 цэг байгуулан Замын-Үүдээс нийслэл болон орон нутаг руу бараа тээвэрлэх болсон билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуй эрхлэгчдийг тээврийн үнийг бодит эрсдэлд тулгуурлан тогтоохыг ШӨХТГ-аас анхаарууллаа. Тодруулбал, үнийн хөөрөгдөл үүсгэж, зохиомол хомстол үүсгэхгүй байх, хэт өндөр үнэ тогтоохгүй байх, ачаа тээврийн үнийг тээвэр гүйцэтгэгч нар үгсэн тохиролцож тогтоохгүй байхыг анхаарууллаа. Улсын байцаагчийн тавьсан дээрх шаардлагыг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох шийтгэл оногдуулах юм байна.