Дүнжингаравд худалдаа эрхлэгчдийг эсэргүүцлээ зогсоохгүй бол түрээсийг 1,5 сая төгрөг болгоно гэжээ

Дүнжингаравд худалдаа эрхлэгчдийг эсэргүүцлээ зогсоохгүй бол түрээсийг 1,5 сая төгрөг болгоно гэжээ

Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдийн нэг болох “Дүнжингарав” зах лангууны түрээсээ хоёроос гурав дахин нэмсэн байна.

Учир нь гэрээний хугацаа дуусах болоогүй байхад гэрээгээ зөрчин сарын 495 мянган төгрөг байсан түрээсийн төлбөрийг 995 мянган төгрөг болгосон, хананд байрлах лангууны түрээсийг бүр 1 сая 200 мянган төгрөг болгож нэмж байгаа талаар түрээслэгчид мэдэгдэж байгаа юм.

Харин 1000 гаруй түрээслэгчид энэхүү нэмэгдлийг эсэргүүцэж өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа цуглаан зохион байгуулж, хотын дарга С.Амарсайхантай уулзахаар төлөвлөсөн аж.

Гэтэл Дүнжингарав захын зүгээс түрээслэгчдийг тэмцлээ зогсоохгүй бол одоо хаалттай байгаа лангууг битүүмжлэх, цаашлаад түрээсийн төлбөрийг 1 сая 500 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ гэж албан бусаар мэдэгдсэн байна.