Эрэн сурвалжлагдаж байсан есөн хүнийг олж тогтоожээ

Эрэн сурвалжлагдаж байсан есөн хүнийг олж тогтоожээ

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс 16-ны өдрүүдэд эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.

Энэ үеэр бусдын биед гэмтэл учруулах 2 хэргийг таслан зогоож, гэмт хэрэгт сэрдэгдсэн 2, шүүхийн хариуцагч 4, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа 2, оршин суух газраасаа сураггүй алга болсон 1, нийт эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олж тогтоон, хууль тогтоомж зөрчсөн 34 зөрчлийг илрүүлэн шилжүүлж, 78 хүнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 28 хүнийг яаралтай тусламжийн 103т үзүүлэн, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороодод Мягмар, Баасан гарагуудад хороо, дүүргийн ажилтнуудтай хамтран иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.