Ц.Сандуй: “Home plaza” надтай огт хамааралгүй

Ц.Сандуй: “Home plaza” надтай огт хамааралгүй

Замын цагдаагийн орчмын замын түгжрэлийг шийдэх зорилгоор шинэ гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулаад буй. Гэвч шинэ гүүрийн тус нэмэр төдийлөн гарахгүй, тэр орчмын зам түгжирсээр байгаа.

Харин энэ түгжрэлийг арилгах гол арга нь Home plaza төвийг "алга болгох" гэж олон нийтийн сүлжээний хэрэглэгчид үзэж, эзнийг нь эрэлхийлэв. Тус төвийн эзэн нь нийслэлийн Газрын албыг удирдаж, дараа нь НИТХ-ын дарга болсон Ц.Сандуй хэмээн шуугиж байгаа билээ. 

Ц.Сандуй энэ мэдээллийг үгүйсгэж, "Home plaza минийх биш" хэмээн жиргэжээ. Тэрбээр "Би хариуцлагатайгаар хэлье. Наад барилга чинь надтай огт хамааралгүй" хэмээн цахим хуудсанаа бичсэн байна.