ТОДРУУЛГА: Хот хооронд ХӨДӨЛГӨӨН хязгаарлах эсэхээ аймгууд өөрсдөө шийднэ

ТОДРУУЛГА: Хот хооронд ХӨДӨЛГӨӨН хязгаарлах эсэхээ аймгууд өөрсдөө шийднэ

Ирэх хоёрдугаар сард цагаан сарын баярын өдрүүдэд хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй гэсэн мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад буй.

Энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад, "Хөл хорио тогтоох асуудал огт яригдаагүй. Шинэ он гарснаас хойш халдвар хурдацтай нэмэгдэж, шинэ давлагаа эхэлсэн. Үүнтэй холбоотой ирэх цагаан сараар иргэдийг гэр бүлийн хүрээнд баяраа тэмдэглэх уриалга гаргана. Аймгуудын хувьд АОК-оос тухайн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэмээ хэрхэн зохион байгуулж, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхээ өөрсдөө шийдвэрлэж тогтооно" гэв.