"King tug" Н.Төгсцогтын өрсөлдөгч Виктор Пасильяс ковидын халдвар авч, тэмцээнээ өнжихөөр болжээ

"King tug" Н.Төгсцогтын өрсөлдөгч Виктор Пасильяс ковидын халдвар авч, тэмцээнээ өнжихөөр болжээ

Энэ сарын 22-нд буюу Бямба гарагт Монгол Улсын гавьяат тамирчин  Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа АНУ-ын боксчин, энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильястай хийхээр болоод байсан билээ.

Тодруулбал, тус тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel & Casino" цогцолборт болохоор байсан ч түүний өрсөлдөгч Виктор Пасильяс нь ковидын халдвар авч, тулалдах ямар ч боломжгүй болж тус тэмцээнийг өнжихөөр болжээ. Түүний хувьд ковидын шинж тэмдэг тун бага илэрч байгаа гэсэн ч нэгэнт эерэг гарсан тул оролцох ямар ч боломжгүй юм. Харин "King tug" Н.Төгсцогттой тулалдах нөөц ээлжит тамирчнаар Намиби улсын Сакариа Лукасыг санал болгосон ч хараахан батлагдаагүй байгаа аж.

Эх сурвалж: Boxingscene




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө