БОАЖЯ-ын дэд сайдад О.Чулуунбат агсны хүргэн Г.Түвдэндорж дэмжигджээ

БОАЖЯ-ын дэд сайдад О.Чулуунбат агсны хүргэн Г.Түвдэндорж дэмжигджээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилохыг дэмжжээ. 

Харин тэднийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах аж.  Тэгвэл БОАЖ-ын дэд сайдаар томилогдох гэж буй Г.Түвдэндорж нь Монголбанкны О.Чулуунбат агсны хүргэн юм байна. Тодотговол, “Торгоны зам”-ын  Ц.Гантөмөрийн хүү Г.Түвдэндорж нь Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат агсны охин Ч.Агиймаагийн нөхөр юм. Тэрбээр Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан байна.

Түүний жилийн орлого нь 40 сая бол гэр бүлийн орлого нь 132 сая юм байна. Нэг тэрбум 740 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, 166 сая төгрөгөөр үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200- 1, Жийп болон туулах чадвар өндөр Mercedes Benz, ML350- 1, суудлын жижиг машин Toyota автомашин, 150 саяын хурдан удмын 30 адуу, 60 саяын үнэт эдлэл, 905 сая төгрөгийн хадгаламж, 300 сая төгрөнийн авлагатай юм байна. Мөн Торгоны зам групп ХХК, Эрдэнэс тавантолгой ХК 10000 ш, 3858 ширхэг хувьцаатай хэмээн өнгөрсөн онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ. 




Өнөөдөр морь өдөр

18 минутын өмнө