Цагаан сарын барилдаанд Н.Батсуурийг барилдуулах эсэхийг Баасан гарагт хэлэлцэнэ

Цагаан сарын барилдаанд Н.Батсуурийг барилдуулах эсэхийг Баасан гарагт хэлэлцэнэ

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр /2022.01.18/ цаг үеийн асуудлаар хуралдан Даян аварга Н.Батсуурь нарын асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ нэг шийдэлд хүрсэнгүй хурал тарсан ажээ.

Улмаар даян аварга Н.Батсуурийг Цагаан сарын барилдаанд барилдах хүсэлтийг ирэх Баасан гараг /2022.01.21/-т шийдэхээр болжээ. Бөхчүүдийн зүгээс даян аварга Н.Батсуурийг эсэргүүцээгүй, харин допингийн асуудалд харилцан адилгүй шийтгэл өгч байгаа холбоо болон баяр наадмын комиссын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гэжээ.