“Казахстан руу дайрсан явдлыг хэн зохион байгуулсныг тогтоох ёстой” гэжээ

“Казахстан руу дайрсан явдлыг хэн зохион байгуулсныг тогтоох ёстой” гэжээ

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев үймээн болсноос хойш анх удаа ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ. 

Тэрээр, “Казахстан руу дайрсан явдлын зорилго нь улс орны бүрэн бүтэн байдал, төрт улсын зарчмыг алдагдуулах явдал байв. Энэхүү халдлага, аллагыг хэн зохион байгуулсныг тогтоох ёстой. Мөрдөн байцаах байгууллага энэ асуултын хариуг өгнө” хэмээжээ. Мөн тэрээр, “би 2019 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ Касым-Жомарт Токаевт шилжүүлсэн, тэр үеэс хойш тэтгэврийн хүн болсон. Одоо гавьяаныхаа амралтыг эдлээд Казахстаны нийслэлд байна, хаашаа ч яваагүй" хэмээжээ.