“Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд Р.Пүрэвдавгыг дарамталж байгаад уучлалт гуйлгаад явуулсан” гэжээ

“Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд Р.Пүрэвдавгыг дарамталж байгаад уучлалт гуйлгаад явуулсан” гэжээ

Даян аварга Н.Батсуурийн аав Г.Намсарайжав Ergelt.mn сайтад ярилцлага өгчээ. Тэрээр өнгөрсөн Ням гараг /2022.01.16/-т товлогдоод цуцлагдсан “Жем интернэшнл” группийн нэрэмжит бөхийн барилдааны үеэр болсон үйл явдалд өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал, энэ үеэр О.Хангай тэргүүтэй зарим бөхчүүд, “допингийн асуудалд нэр холбогдсон Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарт оногдуулсан 11 сарын хугацаа дууссан явдлыг эсэргүүцэж,  барилдахгүй” гэдгээ илэрхийлсэн. Харин энэ үеэр Р.Пүрэвдагва тэнд цугласан иргэдээс уучлалт гуйгаад Бөхийн өргөөнөөс гарч явсан юм.

Тэгвэл энэ талаар Г.Намсарайжав гуай, “Ц.Магалжав миний хүүд “Барилдуулна” гэж бичиг хийж өгчихөөд О.Хангай, Ч.Санжаадамба, Б.Батзаяа нарыг эсэргүүцэхээр барилдааныг цуцалдаг байж болохгүй. Цаана нь Б.Бат-Эрдэнэ аваргыг удирдаж байна гэж би хардаж байгаа. Тэгээд Р.Пүрэвдавгыг Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд том цолтой бөхчүүд дарамталж байгаад олон нийтээс уучлалт гуйлгаад явуулсан” хэмээжээ.

МҮБХ-ны Жаяг дэгийн багт өгсөн бичиг