Л.Болортуяа: Засгийн газар хөл хорио тавих шаардлагагүй гэж үзсэн

Л.Болортуяа: Засгийн газар хөл хорио тавих шаардлагагүй гэж үзсэн

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "УОК-оос өгсөн мэдээллээр Монгол Улсын хувьд батлагдаж буй тохиолдлын 90-ээс дээш хувьд Омикрон хувилбар давамгайлж байна. Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааны талаар ярилцсан. УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэнд халдварын тархалт хамгийн өндөр түвшинд хүрэх тооцооллыг гаргаад байна.

Иймд БШУЯ-наас хичээл сургуулийг хэрхэн эхлүүлэх талаарх гурван төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэж шийдэх долоо хоногийн хугацаатай үүргийг өглөө.

Засгийн газрын хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж үзсэн ба аль нэг байгууллагаас ийм санал одоогоор ирээгүй байгааг мэдээлье" гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: