ДЭМБ цар тахал дуусах болоогүй бөгөөд вирусийн шинэ хувилбар гарч ирэх өндөр магадлалтай байгааг анхаарууллаа

ДЭМБ цар тахал дуусах болоогүй бөгөөд вирусийн шинэ хувилбар гарч ирэх өндөр магадлалтай байгааг анхаарууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Доктор Тедрос Адханом Гебрейюс улс орнуудын удирдагчдад хандан “цар тахал дуусах болоогүй” гэдгийг анхаарууллаа.

Женев дэх ДЭМБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр “өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар Омикрон хувилбарын 18 сая тохиолдол батлагдсан. Гэвч сүүлийн үед Омикрон харьцангуй хөнгөн өвчлүүлдэг бөгөөд вирусийн аюул бага багаар арилж байна гэсэн ойлголт түгж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж байна. Вакцин хийлгээгүй хүмүүс халдвар авбал хүндрэх, нас барах эрсдэлтэй. Ялангуяа вакцинжуулалтын түвшин бага орнууд санаа зовоож байна. 

Омикроноос гадна өөр шинэ хувилбар гарч ирэх өндөр магадлалтай учраас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ, хяналт чухал хэвээр байна” гэжээ.

Мөн ДЭМБ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал, доктор Майк Райан Омикроны тархалт эмнэлэгт хэвтэх, нас барах магадлалыг нэмэгдүүлж байгааг анхааруулсан байна. Өнгөрсөн 11 дүгээр сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад бүртгэгдсэн коронавирусийн Омикрон хувилбарын тархалт Европын орнуудыг “сандаргаж” буй. Тухайлбал, Данид сүүлийн 24 цагт коронавирусийн 33,439 тохиолдол, Италид 228,179, Францад 464,769 тохиолол батлагджээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө