Дархан-Уул аймагт маргаашаас хэсэгчлэн хөл хорио тогтооно

Дархан-Уул аймагт маргаашаас хэсэгчлэн хөл хорио тогтооно

Шинэ он гарснаас хойш Дархан-Уул аймагт коронавирусийн тохиолдол улам хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим арга хэмжээг авч, хэрэгжүүлэхээр болжээ.

Тодруулбал, тус аймагт нэгдүгээр сарын сүүлээс хоёрдугаар сарыг эхэн хүртэл өвчлөлийн тохиолдол хамгийн дээд цэгтээ хүрэх бөгөөд өдөрт дунджаар 2000 орчим тохиолдол бүртгэгдэж болзошгүй тооцоолол гарсан байна.

Иймд судалгааг үндэслэн маргаашаас буюу энэ нэгдүгээр сарын 20-ноос эхлэн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болох хурал, семинар, уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолт, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга зэргийг түр хугацаагаар хязгаарлаж байгаа аж.Харин хот хоорондын замын хөдөлгөөнд ямар нэг хязгаарлалт тавиагүй байна.