Америкийн сагсан бөмбөгчин Сонни Уимс Хятадад тоглож байхдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтад өртжээ

Америкийн сагсан бөмбөгчин Сонни Уимс Хятадад тоглож байхдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтад өртжээ

Америкийн сагсан бөмбөгчин Сонни Уимс Хятадад тоглож байхдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хүчирхийлэлд өртжээ. Уг явдал өнгөрсөн долоо хоногт болсон байна. “Southern Tigers”  баг “Liaoning Flying Leopards” багтай хийсэн тоглолтын үеэр Сонни Уимс, хятад тоглогч Хан Дежүн хоёр зодолдож, улмаар тэднийг талбайгаас хөөжээ.

Үүний дараа Уимс тамирчдын автобуснаас буух үед цугларсан хүмүүс түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үгээр доромжилж, “Хятадаас яв” гэж орилсон байна.

Уг явдлын дараа Хятадын сагсан бөмбөгийн нийгэмлэг мэдэгдэл гаргаж “Ялгаварлан гадуурхсан үг, үйлдлийг бид тэвчихгүй. Тиймээс соёлгүй үйлдэл гаргаж, бүдүүлэг үг хэлэхгүй байхыг хүсэж байна. Талбайд ч бай, талбайн гадна ч бай хөгжөөн дэмжигчид тоглолтыг соёлтой үзэж, бие биенээ хүндэтгэн багийн нэр хүндэд халдахгүй байх ёстой” гэжээ.Мөн Тайвань-Америк тоглогч Жереми Лин Веймст “Weibo” сүлжээнд “Уимсыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан нь маш шударга бус, үгээр илэрхийлэхийн аргагүй зүйл” гэжээ. Түүнчлэн Уимсын цахим хуудсанд олон шүтэн бишрэгч нь “Бид чамайг үргэлж дэмжих болно” гэсэн сэтгэгдэл үлдээж, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. 




Өнөөдөр луу өдөр

10 цагийн өмнө