МХЕГ-ын даргаар томилогдсон Б.Баасандорж эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээж аваагүй байна

МХЕГ-ын даргаар томилогдсон Б.Баасандорж эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээж аваагүй байна

Засгийн газрын өчигдөр /2022.01.19/-ийн ээлжит хуралдаанаар хэд, хэдэн томилгоо хийсэн. Тодруулбал, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар тус тус томилсон билээ. Тэгвэл МХЕГ-ын даргаар томилогдсон Б.Баасандорж эрүүл мэндийн шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл ажлаа аваагүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр коронавирусийн халдвар авсан байж болзошгүй бөгөөд ирэх Даваа гараг /2022.01.24/-аас ажилдаа ирэх аж.