Дэлхийн хамгийн халуун Сахарын элсэн цөлд цас оржээ

Дэлхийн хамгийн халуун Сахарын элсэн цөлд цас оржээ

Дэлхийн хамгийн том халуун элсэн цөл болох Сахарын элсэн цөлд агаарын хэм буурч, цас оржээ.

Тодруулбал, Алжирын баруун хойд хэсэгт орших Сахарын элсэн цөлд ийнхүү цас орсон үзэгдэл нь сүүлийн гурван шөнө агаарын хэм хасах 2 градуст хүрсэнтэй холбоотой гэв. Мөн тус газар сүүлийн жилүүдэд тогтмол цас орсон үзэгдэл нь олныг цочирдуулсаар байгаа юм. Айн Сефра хот нь Сахарын элсэн цөл рүү орох үүд хэсэг гэж хэлэгддэг бөгөөд энд багахан орсон цас нь элсэн ширхэгтэй холилдож, зарим хэсгээрээ цөлийн элс цас холилдон гайхамшигтай дүр зургийг бий болгосон талаар BBC сайт онцолжээ.