МАН-ын дарга, АН-ын дүрмийг хэлэлцэх байсан УДШ-ийн хурал “халдварын дэгдэлт”-ийн улмаас хойшилжээ

МАН-ын дарга, АН-ын дүрмийг хэлэлцэх байсан УДШ-ийн хурал “халдварын дэгдэлт”-ийн улмаас хойшилжээ

Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 1  дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалт тогтоосон. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр товлон зарласан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдах боломжгүй болсон тул хойшлогдлоо. Нийт шүүгчийн хуралдааныг дахин товлон зарлаж, мэдээлнэ” гэж УДШ-ээс мэдээллээ. Сонирхуулахад, өнөөдөр болох байсан нийт шүүгчийн хурлаар МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг бүртгэх, АН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх хуваарьтай байсан юм.