УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн "IV эмнэлэг" ашиглалтад оржээ

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн "IV эмнэлэг" ашиглалтад оржээ

"Ачлал трейд" ХХК-ийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан М.Билэгт нь өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн үйлчилгээг Монголдоо нутагшуулах зорилгоор хөгжингүй орны стандартыг хангах "ЭМНЭЛГИЙН БАРИЛГА БАРЬЖ БАЙГУУЛАХ" төслийг 2010 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Энэ хүрээнд "Энермед” компаниараа Япон Улсын стандартын дагуу IV эмнэлгийг барьж байгуулсан юм. Тус эмнэлэг нь Хавдар судлалын үндэсний төвийн ачааллыг хоёр дахин бууруулна гэсэн тооцоолол бий. Эмнэлэг нь 12 давхар, өдөртөө 500, жилдээ 150 мянган иргэнийг амбулторид хүлээн авч, оношлогоо, эмчилгээ хийх хүчин чадалтай, жилдээ 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. 

Тэгвэл тус эмнэлэг нээгдэж үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлсэн байна. Хавдар судлалын үндэсний төвийн баруун талд 10-аадхан метрийн зайтай баригдсан 13 давхар уг барилгын ажил олон жил үргэлжилсний эцэст, ийн нээгдэж байна.