ЭМЯ: Улсын хэмжээнд 3282 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн эндсэнээр нийт нас баралт 2020 болов

ЭМЯ: Улсын хэмжээнд 3282 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн эндсэнээр нийт нас баралт 2020 болов

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3282 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 2150 нь Улаанбаатарт
  • 1132 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 10080 хүн эмнэлэгт, 52044 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нас нэг иргэн нас барлаа. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2020 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.