ЭМЯ: Халдварын 91 хувь нь омикрон хувилбар байна

ЭМЯ: Халдварын 91 хувь нь омикрон хувилбар байна

Долоо хоног бүрийн баасан гарагт ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн мэдээллийг танилцуулдаг билээ.

Тэгвэл өнөөдөр /2022.01.21/ ээлжит мэдэгдлээр ХӨСҮТ Ц.Билэгтсайхан  хэлэхдээ, “Омикрон хувилбар одоогоор 149 улсад бүртгэгдээд байна. Манай улсад сүүлийн долоо хоногт тохиолдлын 2-3 мянга болж нэмэгдсэн. Нийслэлд тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. Омикроны давлагаатай зэрэгцээд томуу, томуу төст өвчний дэгдэж байна. Сүүлийн долоо хоногт томуу төст өвчнийг үүсгэгч таван төрлийн вирус орчилд байна. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд биш, зөвхөн гэр гэртээ тэмдэглэх уриалгыг дагах шаардлагатай байна. Мөн түүнчлэн дэлгүүр, эмнэлэг, худалдааны төв, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн халдварласан байдал нь батлагдсан тохиолдлын 63 хувийг эзэлж байна. Халдварлаж буй иргэдийн дийлэнх нь дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд байна. Харин нийт тохиолдлын 91 хувь нь омикрон хувилбар байна” гэв.