АНУ, Канадын хилийн ойролцоо хөлдөж нас барсан дөрвөн хүний цогцос дунд нярай хүүхдийнх байжээ

АНУ, Канадын хилийн ойролцоо хөлдөж нас барсан дөрвөн хүний цогцос дунд нярай хүүхдийнх байжээ

АНУ-Канадын хилийн ойролцоо дөрвөн цогцос олдсон дунд нярай хүүхдийн цогцос байжээ.

Тодруулбал, /2022.01.19/-ны өдөр Энэтхэгээс гаралтай гэр бүлийн дөрвөн гишүүн АНУ-руу хууль бусаар цагаачлахаар явж байх үедээ хөлдөж нас барсан байна. Тус өдөр -35 градус хүртэл хүйтэрсэн тул амиа алдсан гэж албаныхан мэдээлжээ. Үүнд нийт нэг эрэгтэй, эмэгтэй, өсвөр насны хүү, нярайн цогцос олдсон бөгөөд эхлээд албаныхан цүнх олж түүн дотор нярайн эд зүйл хэрэгсэл байхыг олж илрүүлсэн байна. Харин АНУ-ын хилээс 9-12 метрийн зайд дөрвөн хүний цогцос олсон гэжээ. Эдгээр харамсалтайгаар амь насаа алдсан иргэд 11 цагийн турш алхаж, хэн нэгэн тосож авах ёстой байсан талаар мөн мэдээлсэн байна.