ВИДЕО: Цагдаагийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ

ВИДЕО: Цагдаагийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ

Иргэн М нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд "Зээл олгоно", "Жолооны үнэмлэх гаргана" гэх зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн иргэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандахыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Уг хэргийг үйлдсэн иргэн "Цахим орчинд энэ төрлийн зүйлийг анх удаа хийж үзсэн. Буруу хэрэг хийсэндээ гэмшээд уучлал хүсэж байна" хэмээжээ.