Баян-Өлгийд 3.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баян-Өлгийд 3.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баян-Өлгий аймагт өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 09:06:55 цагт газар хөдлөлт бүртгэгдлээ.

Газар хөдлөлтийн голомт нь Бугат сумын төвөөс урд зүгд 5 км газарт бүртгэгдсэн бөгөөд 3,4 магнитудын хүчтэй байжээ.

Чичирхийлэл Бугат, Өлгий сумын иргэдэд мэдрэгдсэн. Иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй байна.