"Эхлэл Смарт фон" ХХК ЦЕГ-тай хамтарч иргэдийг тагнаж, чагнах уу

"Эхлэл Смарт фон" ХХК ЦЕГ-тай хамтарч иргэдийг тагнаж, чагнах уу

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь "Эхлэл Смарт фон" ХХК-тай хамтран ажиллахыг хүсжээ.

Тодруулбал, тус төв нь тус дугаарын дуудлага мэдээллүүдийг хүлээн авч, яаралтай тусламж үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэний гар утсны байршлийг автоматаар тодорхойлох, дүрсийг харах, интернет, GPS тохиргоог нь идэвхжүүлэх шаардлага үүсдэг байна. 

Тиймээс Монгол Улсад гар утас түүний дагалдах хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Эхлэл Смарт Фон" компанитай хамтран ажиллахыг хүсжээ. Нарийвчилбал, тус компанийг өөрсдийн үйлдвэрлэж буй гар утас дээрээ дээрх тохиргоонуудыг хийж, тус төвтэй холболт үүсэх техникийн нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн байна.

Нэг үгээр хэлбэл, тус компанийн үйлдвэрлэж буй гар утсанд иргэний гар утсны байршлийг автоматаар тодорхойлох, дүрсийг харах, интернет, GPS тохиргоог суулгах аж. Өөрөөр хэлбэл тус тохиргоог суулгаснаар тухайн гар утастай иргэдийг тагнаж, чагнах боломж бүрдэх нь хэмээн олон нийт үзэж байгаа юм. 

Ямартай ч нэг хэсэг хулхи гар утас үйлдвэрлэж байна хэмээн хэл ам дагуулж байсан тус компани энэ удаад иргэдийг тагнаж, чагнах тохиргоог гар утсанд суулгах нь гэх шүүмжлэлд өртөөд байна. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө