Ковидын улмаас "Мөнгөн мод" наадмыг хойшлуулжээ

Ковидын улмаас "Мөнгөн мод" наадмыг хойшлуулжээ

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” - ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Мөнгөн мод” наадам энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийн материалыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэл хаагдлаа. Энэ жилийн “Мөнгөн мод” наадмын 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөхөөр бүртгэгдлээ.

Соёлын яамнаас шилдэг уран бүтээл, уран бүтээлчид “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ДБЭТ-т зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч ковид цар тахлын тархалын нөхцөл байдлын улмаас нэг сарын хугацаагаар хойшлуулан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө