Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.01.23/ нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр.

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө 11-16 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг, цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

7 минутын өмнө